Намар ирэхэд хуурай, сэрүүн агаар нь зөвхөн арьсанд бус, үс ба хуйханд ч шууд стресс учруулдаг. Энэ улирлын хуурайшилт нь хуйх улайх, загатнах, үсний уналт зэрэг асуудлыг нэмэгдүүлдэг тул нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай болдог.
Үс хуурайшиж, үзүүрээсээ тасарч, унаж эхлэх үед та хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Мэдээж, хүссэн үедээ салон зорин салаалсан үсээ хайчлаад авах боломжтой. Гэхдээ эцсийн арга хэмжээг авахын өмнө “хямарсан” үсээ аврах мэргэжлийн аргуудыг туршиж үзэх нь үр дүнтэй бөгөөд үсийг эрүүл, гялалзсан, хөвсгөр хэвээр нь хадгалахад тусална.
Энэ удаад бид намрын улиралд үсээ эрүүл, гялалзсан, хөвсгөр байлгах арга замуудыг танилцуулж байна.
Хуурай агаар нь үсний байгалийн тосыг багасгаж, үзүүр хуурайшилт, хугаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс:
Зөвлөмж: Маскыг хуйханд бага зэрэг массаж хийж түрхвэл хуйх тайвширч, цусны эргэлт сайжирна.