
"Нью Гранд Трэйдинг" ХХК нь БНСУ-ын Amore Pacific корпорацын үс, хуйх арчилгааны Ayunche спа брэндийг 2025 оноос эхлэн Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлж байна. Ayunche спа брэнд нь үсчид болон хэрэглэгчдийн бодит хэрэгцээг гүн ойлгож, шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн шийдлийг санал болгосон үс, хуйх арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг.
93 жилийн өмнө анх үүсгэн байгуулагч Yoon Dok-jung болон түүний ээж Suh Seong-hwan нар камелия цэцгийн охийг ялган авч, эмэгтэйчүүдэд зориулсан үсний тос үйлдвэрлэн худалдаалснаар AMORE PACIFIC корпорацийн түүх эхэлсэн юм. Ийнхүү үсний охь буюу тосыг дэлхийд анхлан танилцуулсан Азийн нэр хүндтэй корпораци болон хөгжсөн билээ.
Ayunche брэнд нь AMORE PACIFIC корпорацийн байгалийн хүч ба чанарыг эрхэмлэх уламжлалыг шинжлэх ухаанд суурилсан шинэчлэлтэй хослуулдаг.
AMORE PACIFIC корпораци нь өөрийн тариалангийн талбайд түүхий орц найрлагаа өөрсдөө ургуулж, дахин давтагдашгүй патентуудаар баталгаажсан судалгаа, шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүнээ бүтээдэг. Мөн Clean Beauty зарчмыг чанд баримталж, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй химийн бодис ашиглахгүй бөгөөд зөвхөн үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдсон, гарал үүсэл нь баталгаатай органик орц найрлагыг бүтээгдэхүүндээ сонгон хэрэглэдэг.